БИДНИЙ ТУХАЙ

MJL Attorneys хуулийн фирм (Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН) нь дотоодын болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн иж бүрэн, цогц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг хязгаарлагдмал хариуцлагатай өмгөөллийн нөхөрлөл юм.

Бид үйлчлүүлэгч бүрийнхээ үйл ажиллагаа, бизнесийн онцлогт нь тохирсон, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, тэдэнтэй ямагт ойр байж, үр дүнтэй хууль зүйн үйлчилгээг нэн тэргүүнд чухалчлан үздэг.

Манай багт Монголын ба олон улсын хууль, эрх зүй, бизнесийн орчны ахисан түвшний мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн дадлага, туршлагатай хуульчид, өмгөөлөгчид, мэргэжилтнүүд ажилладаг. Мөн бид Монгол улсын хууль тогтоомжийг тогтмол шинжлэн судалж, Монголын болон олон улсын эрх зүйн практик, хөгжилтэй уялдуулан харьцуулж, нарийн төвөгтэй, олон талт хэлцэл, хэргүүд болон мэргэжлийн ур чадвар шаардсан аливаа асуудлуудад хамгийн оновчтой шийдлүүдийг олж, гардан ажиллахыг эрмэлздэг.

БИДНИЙ ҮНДСЭН ЗАРЧИМ

Нягт нямбай, өндөр хариуцлагатай, үнэнч байх харилцаанд төвлөрч, чанартай бөгөөд үр өгөөжтэй хууль зүйн үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр амжилттай ажиллахад нь үйлчлүүлэгчдээ мэргэжлийн зөвлөгч, туслагч нь байх явдал юм.