ОХУ-ын иргэдэд зориулсан Монгол Улсын визийн мэдээлэл

blog-post
02 сар02

Нийтлэгдсэн: ОХУ-ын иргэдэд зориулсан мэдээлэл

Нэмсэн:

117

ОХУ-ын иргэдэд зориулсан Монгол Улсын визийн мэдээлэл

Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын визийг зохих журмын дагуу авсан байна. Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. Нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд, түр ирэгчид олгох олон удаагийн визийн хүчинтэй байх хугацаа нь 183 буюу 365 хоног байх бөгөөд түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа нь 30 хоног байна. Гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлж визэнд заана:

·       түр ирэгч 90 хүртэл хоног;

·       дамжин өнгөрөгч 10 хүртэл хоног;

·       Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд хугацаагүйгээр буюу оршин суух зөвшөөрөл олгох хүртэл.

 

Монгол Улсын виз дараах ангилалтай:

1.гэр бүлийн шалтгаанаар;

2.цагаачлах;

3.хөдөлмөр эрхлэх;

4.хөрөнгө оруулах;

5.албан хэргиийн зорилгоор;

6.суралцах  болон хувийн бусад зорилгоор;

 

Визний үйлчилгээний хөлсний хэмжээ:

1.     Орох виз: нэг удаа- 54,000 төгрөг, хоёр удаа- 81,000 төгрөг;

2.     Дамжин өнгөрөх виз: нэг удаа- 36,000 төгрөг, хоёр удаа- 72,000 төгрөг, олон удаа- 96,000 төгрөг;

3.     Олон удаагийн виз: 6 сар хүртэлх- 126,000 төгрөг, 6 сараас 1 жил хүртэлх- 252,000 төгрөг;

4.     Нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгох- 16,000 төгрөг;

5.     Визийн хугацааг сунгах: 7 хүртэл хоногоор- 27,000 төгрөг, 7-оос дээш хоногоор сунгах /хоног тутам/ - 3600 төгрөг;

Анхаарах зүйлс: Түр ирэгчдийн 90 хоногийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн Гадаад харилцаанй яам нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Монгол Улсад хувийн хэргээр болон албан хэргээр оршин суугч гадаадын иргэн 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад хаягийн бүртгэл хийлгэнэ. Түр ирэгч гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

Хуваалцах :