Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа

Бид төлбөрийн чадваргүй хувь хүн, нийгмийн зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, нийтэд тустай, сайн дурын, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Манай хуулийн фирм: • 2017 онд Star FM 92.5-тай хамтран “Хууль таны амьдралд” нэртэй радио нэвтрүүлгийг 7 хоног болгон бэлтгэн хүргэж, нийт 10 дугаарыг сонсогчдод түгээж, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн. • 2018 онд тус нөхөрлөлийн Удирдах партнер М.Мөнхжаргал Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан ХУУЛЬЧИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ПРО БОНО өдөрлөгийн чиглүүлэгч илтгэгчээр оролцсон. • 2019 онд жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр болдог "Хуульчийн про боно өдөр"-ийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, тус нөхөрлөлийн өмгөөлөгч нар Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид очиж хууль зүйн зөвлөгөө өгсөн. Мөн нөхөрлөлийн партнер Б.Эрдэнэмөнх “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага” сэдэвт чуулга уулзалтад оролцож IPTV ба OTT-г хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах нь сэдвээр илтгэл тавьсан. • 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар Хүүхэд Хамгааллын Тухай Хууль нь Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа тухай хууль зүйн нийцлийн судалгааг үнэ төлбөргүй хийж, судалгааны тайланг Монгол Англи хэл дээр бэлтгэж гаргасан.