НЭХЭМЖЛЭХ ДҮНГЭЭ ОРУУЛНА УУ!
ТӨЛӨХ ХУРААМЖ:
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон тооны хэрэг, маргаануудад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг төлөөлж ажилласан.
Гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө гаргуулах гэр бүлийн хэд хэдэн хэрэг дээр нэхэмжлэгчийг төлөөлж ажилласан.
Монгол улсын Зам тээврийн яамны харьяа Иргэний Нисэхийн газраас зарласан 10 тэрбум төгрөгийн тендерийн маргаанд гуравдагч этгээдийг төлөөлөн ажилласан.
Монголын хими-металлургийн үйлдвэрлэл эрхэлдэг компанитай холбоотой 30 сая ам.долларын дампуурлын хэрэг дээр ажилласан.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ, үйлдвэрлэлийн осолтой холбоотой иргэний хэрэг маргаанд газрын тосны томоохон групп болох БНХАУ-ын Синопек группын Монгол дахь охин компани “Доншен Газрын Тос (Монгол)” ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр ажилласан.
Зам тээврийн осолтой холбоотой эрүүгийн хэрэгт газрын тос, хийн хамгийн том олборлогч, нийлүүлэгч компани болох БНХАУ-ын ПетроЧайна компанийн Монгол дахь компани “ПетроЧайна Дачин тамсаг (Монгол)” ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр ажилласан.
10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газрын маргаантай холбоотой захиргааны хэрэгт нэхэмжлэгч Монхангай группын өмгөөлөгчөөр амжилттай ажилласан.
Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах асуудлаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Япон улсын хөрөнгө оруулалттай компани болон Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулагдсан 42 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий концессийн төсөлд хуулийн зөвлөхөөр ажилласан.
Данийн дэд бүтцийн компани болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны хооронд байгуулагдах 18 сая ам.долларын үнэлгээ бүхий хэлцэлд хууль зүйн зөвлөгөө өгсөн.
Булган аймгийн Дашинчилэн – Орхоны гүүр чиглэлийн 4 тэрбум төгрөгний автозамын тендерт зөвлөж уг ажилд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас санхүүжүүлсэн “Бодит ажиглалтын 2 ширхэг систем нийлүүлэх, суурилуулах” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л асуудлаар зөвлөгөө өгч ажилласан.
360 сая төгрөгийн татварын өр барагдуулах ажиллагаанд төлбөр авагчид зөвлөгөө өгч, ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
Монголын компанийн нэхэмжлэлтэй төрийн байгууллагад холбогдох 500 сая төгрөгийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах иргэний хэрэгт зөвлөсөн.
Татварын байгууллагын нэхэмжлэлтэй Монгол Улсад үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид холбогдох 193 сая төгрөгийн татварын маргаан дээр нэхэмжлэгчийг төлөөлж амжилттай ажилласан.
Монголын худалдаа, үйлчилгээний компанийн нэхэмжлэлтэй 400 сая төгрөгний татварын актны маргаан дээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.
АНУ-ын Флориад мужид төвтэй франчайзингийн компаниас Монгол улсын компанитай байгуулсан олон улсын болон мастер франчайзингийн гэрээн дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж, хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн.
АНУ-д төвтэй хувийн хөрөнгө оруулалтын фирмээс Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний компанид 2.5 сая ам.долларын зээл олгоход зээлдэгчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.
Монголын санхүүгийн компанийн хувьцааг худалдан авах 5 сая ам.долларын хэлцэлд Сингапурын хөрөнгө оруулалтын санд хууль зүйн зөвлөгөө өгсөн.
Хонг Конгод төвтэй хөрөнгө оруулалтын сангаас Монголын санхүүгийн компанийн хувьцааг худалдан авах 7 сая ам.долларын хэлцэлд хөрөнгө оруулагчид зөвлөсөн.
Хонг Конгод төвтэй хөрөнгө оруулалтын сангаас Монголын барилгын компанид 5 сая ам.долларын хувьцаанд хөрвөх зээл олгоход хөрөнгө оруулагчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.
Сингапурын хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллагад зээл, барьцааны гэрээний төсөл боловсруулж, холбогдох асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан.
УБ хот, БЗД-т хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчид хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 100 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хорооллын төслийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн хооронд үүссэн маргаантай асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хууль зүйн зөвлөгөө өгсөн.
Бүгд Найрамдах Солонгос улсын барилгын томоохон групп компанийн зүгээс Монгол улсад 12 давхар үл хөдлөх хөрөнгийг цогцоор нь худалдан авах 17 сая ам.долларын хэлцэлд зөвлөхөөр ажилласан.
Үйлчилгээтэй орон сууц, театрын барилгын төсөлд төсөл хэрэгжүүлэх Монголын компанийн хувьцаа худалдан авах ажиллагааг гүйцэтгэж, төслийн хөрөнгө оруулагчийн зөвлөхөөр ажилласан.
Монгол Улсад хэрэгжсэн орон сууц, үйлчилгээний барилгын олон сая долларын үнэлгээтэй төслүүдэд Хонг Конгийн хөрөнгө оруулагчид зөвлөж, хамтран ажиллах, газар худалдах-худалдан авах болон хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлүүдийг байгуулахад зөвлөж ажилласан.
Улаанбаатар хот, Зайсанд хэрэгжсэн тансаг зэрэглэлийн апартмент, зочид буудал бүхий 10 тэрбум төгрөгийн барилгын төсөлд төсөл хэрэгжүүлэгчийн зөвлөхөөр ажиллаж, хамтран ажиллах гэрээг боловсруулж өгсөн.
70 сая ам.долларын үнэлгээтэй алт, зэсийн орд бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж, тусгай зөвшөөрлийг бүхэлд нь сэргээлгэж чадсан.
Хайгуулын болон ашиглалтын лиценз бүхий Монголын уул уурхайн компанид 3,5 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт хийх хэлцэлд Швейцарийн хөрөнгө оруулагчийн хуулийн зөвлөхөөр ажилласан.
Монгол Улсад фосфоритын орд бүхий хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх 500,000 ам.долларын төсөлд хөрөнгө оруулагчид зөвлөж ажилласан.
Уул уурхай, эрчим хүчний “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-д хууль зүйн иж бүрэн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн.
Алтны ашиглалтын ба хайгуулын тусгай зөвшөөрлүүд болон эдгээр тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч компани дээр иж бүрэн хуулийн магадлан шалгалт хийсэн.
Газрын ховор элементийн орд эзэмшигч Монголын компанийн хувьцааг худалдан авах 10 сая ам.долларын төсөлд худалдан авагчийн хуулийн зөвлөгчөөр ажилласан.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанид бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар зөвлөж, бүтцийн өөрчлөлтийн дагуу ажилчдыг ажлаас чөлөөлөх асуудлаар амжилттай зөвлөгөө өгч ажилласан.
Монголын иргэний агаарын тээврийн групп компаниудад компанийн нэгдлийг бий болгох асуудлаар зөвлөж ажилласан.
Үл хөдлөх хөрөнгийн түрээс, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг Малайзын хөрөнгө оруулалттай компаниудад хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлсэн.
ХБНГУ-ын топ 10 компанийн нэг болох Вюрт группын Монгол дахь компанид авлага барагдуулах чиглэлээр болон компанийн үйл ажиллагаанд байнгын хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.
Эл Жи Интернэшнл корпорацийн төлөөлөгчийн газарт уул уурхайн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж ажилласан.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Мониполо санхүүгийн байгууллагын харьяа банк бус санхүүгийн байгууллагыг Монгол Улсад үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөгөө өгсөн ба банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр байнгын хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.
БНСУ-ын Кореа Вижн компанийн төлөөлөгчийн газар, махны үйлдвэр, дэд бүтэц, зам, барилга зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компаниудыг Монгол Улсад үүсгэн байгуулсан.
Япон улсын Азума шиппинг компани (9380:Tokyo)-ийн охин компанийг Монгол улсад үүсгэн байгуулж, компанийн эрх зүйн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн.
Хэвлэл мэдээлэл, түргэн хоол, үйлчилгээний бизнес бүхий групп компаниудад компанийн нэгдлийг бий болгох асуудлаар иж бүрэн үйлчилгээ үзүүлж, компанийн засаглалын багц дүрэм, журмуудыг боловсруулсан.