ГАНХУЯГИЙН ПҮРЭВДОРЖ

Боловсрол , Зэрэг дэв :

Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль) Хууль зүйн магистр, LL.M (Кьюшюү Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Япон)

Мэргэшсэн чиглэл:

  • Компани өөрчлөн байгуулах
  • Хөрөнгө оруулалт
  • Даатгал
  • Банк, санхүү
  • Лиценз ба тусгай зөвшөөрөл

Мэргэжлийн туршлага :

Г.Пүрэвдорж нь банк, санхүүгийн салбар, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай бөгөөд компанийг өөрчлөн байгуулах, хөрөнгө оруулалт, даатгалын үйл ажиллагаа, татварын чиглэлээр мэргэшиж ажилладаг. 

Ажлын туршлага

Г.Пүрэвдорж өмнө нь Хубилай Давхар Даатгал ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирал, Си Ти Пи ХХК-д гүйцэтгэх захирал, Хас Хаан ББСБ-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль зүйн газарт  шинжээч, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт хуулийн мэргэжилтнээр ажиллаж, төрийн албаны бүх түвшинд ажиллаж байсан туршлагатай.