МЭНДБАЯРЫН БАТЧУЛУУН

Боловсрол , Зэрэг дэв :

Хууль зүйн бакалавр, LL.B (БНХАУ-ын Жөн нан Санхүү хуулийн дээд сургууль,中南财经政法大学) Хууль зүйн магистр, LL.M (БНХАУ-ын Ү хань их сургууль,武汉大学)

Мэргэшсэн чиглэл:

  • Гадаадын хөрөнгө оруулалт
  • Гэрээний эрх зүй
  • Уул уурхай ба эрчим хүч
  • Үл хөдлөх хөрөнгө ба дэд бүтэц

Мэргэжлийн туршлага :

Батчулуун гадаадын хөрөнгө оруулалттай тэр дундаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төрийн өмчит компанийн Монгол улсад хэрэгжүүлсэн уул уурхай, барилга, гадаад худалдааны төслүүдэд хуулийн зөвлөгөө үзүүлж байсан туршлагатай. Мөн тэрээр газар, ашигт малтмалын ашиглалтын лиценз худалдан авах хэлцлүүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Ажлын туршлага

Батчулуун өмнө нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хувь хүн болон албан байгууллагад хуулийн зөвлөх, орчуулагчаар ажилладаг байсан. Тэрээр Хятад хэлний түвшний 6-р дэстэй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газарт хийсэн  БНХАУ-ын Дээд шүүхийн төлөөллийн албаны айлчлал болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн даргын Монгол улсад хийсэн албаны айлчлалд тус тус мэргэжлийн орчуулагчаар ажиллаж байсан туршлагатай.